Бидний тухай


МБСХ-ны анх 1994 Бүгд найрамдах ардчилсан солонгос ард улсад Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрт бадминтоны дасгалжуулагчийн курст Н.Зулбаатар багш хамрагдан оролцсоноор эхэлсэн юм. Ингэснээр Н.Зулбаатар нь 1999 онд Монголын бадминтон сонирхогчдын холбоог Орхон аймагт тухайн үед Япон улсын Жайка байгууллагын сайн дурын ажилтан Такеда Норитой хамтран байгуулж байв. Анх 8 тамирчинтай эхэлж байсан бадминоны спорт нь өнөөдөр Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Увс, Хөвсгөг, Дорноговь, Хэнтий, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад салбар холбоо, клубуудээ байгуулан ажиллаж байна.

МБСХ-ны анхны ерөнхийлөгчөөр “Очир Төв” ХХК-ий захирал, УИХ гишүүн Д.Дамба-Очир 1999-2003 оныг хүртэл ажиллаж байв. Холбооны хоёр дахь ерөнхийлөгчөөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхэлсэн захирал асан Г.Галбаатар нь 2003-2015 оныг хүртэл ажиллаж байв. 2015 оны 9 сарны 23-ны өдрөөс Монголын бадминтон сонирхогчдын холбооны гурав дахь буюу одоогийн ерөнхийлөгч Б.Баттүшиг сонгогдон ажиллаж байна.

Б.Баттүшиг нь Монголын бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласнаас хойш Монгол улсад бадминтоны спортыг Олимпийн тамирчид, бүх орон нутгийн хэмжээнд хөжүүлэн, өрсөлдүүлэх стратеги бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд Япон улсын Фукуока хотноо 2 тамирчныг Токио2020 хөтөлбөрт хамруулахаар идэвхтэй бэлтгэл сургуулилт хийн ажиллаж байна. Дашрамд дурдахад Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2017-2020 оныг хүртэл бүх гишүүдийн саналаар сонгогдсон бөгөөд “Токио2020” зуны XXXII Олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар томилогдоод байна.

Partners