Токио-2020 Олимпийн эрхийн олон улсын тэмцээн Монгол улсад зохион байгуулагдана

Монголын бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн түүхт ой тохиож буй энэ үед бид уламжлал болгон зохион байгуулж ирсэн бадминтоны олон улсын тэмцээний чансааг ахиулан 25,000 ам.д-ын шагналын сантай “Токио-2020” Олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнийг 2019 оны 06 сарын 25-30-ны өдрүүдэд ЗГХА, БТСГ-ын “А” зааланд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Тэмцээнд:

Канад, БНСУ, Тайланд, Сингапур, Энэтхэг, Австрали, Англи, Герман, Азербайжан, Индонез, Малайз, Украин, Швед, Хонг Конг, Финланд, Тайвань, ОХУ, БНХАУ, Унгар,  Вьетнам, Япон, Монгол зэрэг орны 200 гаруй тамирчид оролцох гэж байна.

Өмнө нь Монгол улсад бадминтоны олон улсын тэмцээнийг 2006, 2008, 2010, 2015, 2017, 2018, 2019 онуудад тус тус зохион байгуулж байсан билээ.

Хамтрагч байгууллага